"http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Гайхалтай явдлууд: Адилхан хүмүүс :|: Хүмүүсээ амьддаа бие биесээ хайрла...
79337
2012-05-11
Гайхалтай явдлууд: Адилхан хүмүүс
     Гайхалтай явдлууд цувралын шинэ дугаар. Ойрд шалгалт нтр гээд мэдээ нэмсэнгүй. За гайхалтай явдлуудын ертөнцөөр аялцгаая.     1900 оны үе. Италийн хаан 1 Умберто Монза дахь нэгэн жижигхэн зоогийн газар үдийн зоогоо барихаар оров. Зоогийн танхимд оронгуутаа тэрбээр рестораны эзэнтэй нүүр тулаад маш их гайхав. Тэр өөрийнхөө хөргийг харах шиг болов. Өндөр нам, нүүр царай, цагаан живэр, нүдний өнгө гээд бүх юм адил байв. Хаан түүний хэн гэдгийг асуутал:
     -Эрхэмсэг эзэн хаантан, Умберто гэдэг.
     -Бас Умберто юм уу? гэж хаан гайхаад - Хэзээ хаана төрсөн бэ? гэж асуув.
     -1844 оны 3 сарын 14-нд Туринд
     -Өөрөөр хэлбэл, миний төрсөн өдөр, би ч бас Туринд төрсөн.
     Тэгтэл бас рестораны эзний эхнэрийн нэрийг хааны хатны адил Малгожата гэдэг болж таарсан бөгөөд Умберто 1866 4 сарын 2 буюу хаантай нэг өдөр гэрлэсэн байна.
     -Хүүхдүүд?
     -Витторио  гэдэг хүүтэй.
     -Хаан ширээ залгамжлагчтай яг адил нэртэй юм.Та хэзээнээс энд суух болсон юм бэ?
     -Би энэ зоогийн газрыг 1878 оны 1 сарын 8 нээсэн.
     Хааны хувьд энэ тоо хаан ширээнд залрах ёслол болсон байлаа. Тэр өдөр өөрсдийнх амьдрал дахь бусад олон ниитлэг зүйлийг тодруулжээ. Тухайлбал, хоёулаа нэг тулалдаанд орж баатарлагаар тулалдсаныхаа төлөө медаль хүртэж байсан, хоёулаа хөнгөн атлетикаар хичээллэдэг ба маргааш нь хөнгөн атлетикийн тэмцээн дээр уулзахаар тохирсон боловч энэ уулзалт болоогүй аж. "Рестораны эзэн буу алдаад нас нөгчсөн" хэмээн хаанд мэдээлжээ.

     -Харамсалтай байна хэмээн Умберто хаан санаа алдсанаа-Гэвч нөгөөтэйгүүр... Би одоо л өөрийгөө өөрөөрөө мэдэрч байна. Бидний хувь заяанд бүх юм үргэлжилсэнгүй. Тэр хэзийнээ насан эцэслэсэн байхад би...
     Хаан үгээ гүйцээж амжилгүй, буун дуу гарч хаан хөсөр уналаа. Хэрэг дээрээ хааны хувь заяаг давтсан хүн нээрэн байсан аж.
     Ертөнцийн 177 нууц, гайхамшиг номноос


Бичсэн: Тогтуун | цаг: 10:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax