"http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Мэсси Бояан 2 хамаатан!? :|: Хүмүүсээ амьддаа бие биесээ хайрла...
74405
2012-05-05
Мэсси Бояан 2 хамаатан!?

Монгол ёс заншлаар аливаа хүмүүс долоон үеэс дотогшоо ураг төрлийн хувьд ямар нэгэн сэжмээр холбогдож байвал хамаатан садан гэж тооцдог. Тэгвэл “Барселона” багийн довтлогч Аргентиний Лионель Месси, түүний нэг багийн анд асан, өдгөө Италийн “Рома”-д хүчин зүтгэж буй серб гаралт Боян Кркич нар зургаа дахь үеийн хамаатнууд аж.

Тодруулбал 1800-гаад оны эхээр Каталонд амьдарч байсан англесол үндэстэн Хоан Миральясын хүү Мариано Перес, барбенс үндэстэн Льобера Мингуетын охин Тереза Льобератай гэрлэж, Рамон, Гонсало хэмээх хоёр хүүтэй болжээ. Ах Рамон Пересийнх нь ач охин Роза Мария нь Эйсебио Месси Баро хэмээх аргентин залуутай гэрлэж, шинэ тив рүү нүүсэн бөгөөд тэдний дөрөв дэх үе дээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Месси мэндэлсэн байна.

Харин дүү Гонсало Пересийнх нь бага хүү Жаумегийн ач охин Луиза серб гаралт Кркичтэй ураг төрөл барилдаж, тэдний дундаас Боян Кркич Перес төрсөн аж. Ингээд олныг үл нуршин Лео Месси, Боян Кркич нарын “ургийн бичиг”-ийг сонирхуулъя.

Бичсэн: Тогтуун | цаг: 12:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax