
Ла лиг өндөрлөхөөс 2 тойргийн өмнө Реал Мадрид аварга болох болзлоо хангалаа. Тэд өнгөрсөн шөнө Атлетик Бильбоагийн талбайд зочлон 3 : 0-ээр буулган авснаар 94 оноотой болж байна. Барса тэднээс 7 оноогоор хоцорсон учраас үлдсэн хоёр тойрогт юу ч шийдэгдэхгүй гэсэн үг юм.
Европын лигийн финалд үлдээд буй Баскын баг “Сан Мамес” цэнгэлдэхдээ Реалын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. 12 дахь минутад Криштиану Роналду торгуулийн цохилтоо алдаж фенүүдээ гомдоосон. Гэхдээ 16 дахь минутад Игуайн түүний алдааг цайруулан багтаа тэргүүллийг авчирсан юм. Улмаар 20 дахь минутад Өзил гоолдож, 2-р үеийн эхэнд Криштиану Роналду тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Тэрээр улирлын 44 дэх гоолоо энд оруулж байна.
72 дахь минутад эзэн багаас Хави Мартинес хоёр дахь сануулгаа хүртэж талбайг чөлөөлсөн юм.
Мадридын баг 32 дахь удаагаа Ла лигийн аваргаар тодорч байна. Барса тэднээс 11 түрүүгээр дутуу буюу 21 Ла лигийн аваргын цомтой. Жосе Моуриньо дөрвөн улсын лигт түрүүлсэн гэсэг гайхалтай амжилтын эзэн боллоо. Реалд 2 дахь жилээ ажиллаж байгаа тэрээр Порту, Челси, Интер багуудтай хамт лигийн аварга болж байсан юм.
2 мая. Бильбао. Стадион “Сан Мамес”. | |
АТЛЕТИК – РЕАЛ МАДРИД – 0:3 (0:2) | |
![]() | |
![]() | |
Атлетик | Реал Мадрид |
Горка Ираисос | Икер Касильяс |
Микель Сан Хосе, 46 | Альваро Арбелоа |
Хави Мартинес | Серхио Рамос |
Борха Экиса | Пепе |
Йон Ауртенехе | Фабиу Коэнтрау |
Ибаи Гомес | Хаби Алонсо |
Иньиго Перес | Сами Хедира |
Оскар | Хосе Кальехон, 87 |
Маркель Сусаета | Месут Ёзил, 79 |
Фернандо Льоренте | Криштиану Роналду |
Гаиcка Токеро | Гонсало Игуаин, 77 |
Сэлгээ : | |
Андони Ираола, 46 | Карим Бензема, 77 |
Эстебан Гранеро, 79 | |
Марсело, 87 | |
Шар хуудас : | |
Хави Мартинес, 12 | Серхио Рамос, 13 |
Микель Сан Хосе, 37 | Фабиу Коэнтрау, 36 |
Гаиcка Токеро, 45 | Альваро Арбелоа, 64 |
Хави Мартинес, 72 | Хаби Алонсо, 69 |
Иньиго Перес, 85 | Месут Ёзил, 78 |