
“Гайхалтай байна. Миний анхны ла лигийн түрүү тийм ч амар ирсэнгүй. Ямар ч байсан даалгавараа биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна”
“Бүтэн 10 сар тэмцэж байж түрүүлж байгаа учраас лигийн түрүү хамгийн амттай бас чанартай байдаг”
Реал Мадрид Ла лигийн түрүүг 32 дахь удаагаа хүртэж байна. Багийн ахлагч Икер Касильяс “Маш хүнд улирлын эцэст бид аваргалж чадлаа. Хэрвээ Аваргуудын лигт түрүүлсэн бол илүү сайхан байх байлаа. Гэхдээ ирэх жил бид түрүүлж чадна байх. Энэ ялалтыг би аваргын цомоор цангаж байсан фенүүддээ зориулж байна. Бид нар түрүүлэхээс гадна Барсаг буулган авах хүнд даалгаврыг биелүүлж чадсан нь хамгийн чухал”
Серхио Рамос аваргын баяраа Cibeles-т тэмдэглэх гэж байгаадаа баяртай байна. “Бүх Мадридын фенүүдэд баяр хүргэе. Cibeles-т баяраа тэмдэглэх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол миний 3 дахь түрүү. Бид нар аварга авах бүрэн эрхтэй”
Эх сурвалж: sportnews.mn
Good luck duck!