
Мэдээний админ тогтуун би одооноос эхлээд цаг заваараа гайхалтай, итгэмээргүй, байж боломгүй баримт мэдээ, болсон явдлуудыг багтаасан Гайхалтай явдлууд гэсэн цувралаа та бүхний амралт чөлөөт цагт зориулан хүргэж байна. Та бүхэн таалан соёрхоно уу.
Өөр нэг туршин нисгэгч Марк Галлайг "Ла-5" сөнөөгч онгоц туршиж байх үед ямар боловч гал гарчээ. Хожим нь тэр болсон явдлын талаар ийнхүү ярьсан байна: "гэнэт онгоцны хавхаг доороос хаанаас ч юм галын дөл суналзаж гарав... Доороос бүхээг дотор хөхөмдөг, гашуун утаа орж эхэлсэн... Сандран цочиж, байрнаасаа холдлоо, цаг хугацааны хэмжээс нэг л хачин, давхар тооллоор алгуурхан ахиж байлаа. Хором бүр шаардагдах хэмжээгээр хязгааргүй сунах чадвартай болсон бөгөөд энэ үед хүн бусад ямар ч үед хийж амжихааргүй их зүйл амжуулдаг юм байна билээ. Цаг хугацааны урсгал бараг зогссон мэт санагдаж байлаа.
Хэдэн жилийн өмнө олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр "Миг-29" нисэх онгоцны хөдөлгүүр гацсан байна. Сөнөөгч нисэх онгоц газарт унаж дэлбэрсэн юм. Хожим нь онгоцны " хар хайрцгийн" /онгоцон дотор ярьсан бүх зүйлийг бичэгч/ бичлэгийг тайлан унших үед нисэгч Квочур аврах автомат төхөөрөмжөөр шидэгдэхийнхээ өмнө ганцхан секундийн дотор эвдэрсэн онгоцыг жолоодох маш олон үйлдэл хийж амжсан нь тогдоогдсон бөгөөд ердийн нөхцөлд үүнийг хийхэд хэдэн минут зарцуулах байсан аж. Тэгвэл энэ үйл явдлын тухай нисэгчийн өөрийнх нь яриа бүр хэдэн цаг үрэлжилсэн байна!
Нэмж хэлэхэд үүнтэй адил маш олон тохиолдлууд байгаа бөгөөд хүн яг үхэл, амьдралын зааг дээрх нэн эгзэгтэй нөхцөл байдалд байх үед цаг хүгацаа тэс ондоо урсаж эхэлдэг,өөрөөр хэлбэл, сунжрах юм уу хумигддаг байна!
Энэ бүгд болсон явдлууд шүү!
Ертөнцийн 177 нууц гайхамшиг номноос
Бичлэг
