Гайхалтай явдлууд цувралынхаа дараагийн дугаарыг хүлээн авна уу. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна шүү.Тэр бүлэгт явсан хүмүүсээс хэдэн хүн жилийн дараа талийгаач андаа дурсахаар золгүй явдал болсон яг тэр газарт очжээ. Ангалын ирмэг дээр сууж байсан тэд гэнэт доороос, ангалын ёроолоос ямар нэгэн утаа дэгдэн буйг анзаарасан байна. тэр даруй тэд "Туслаарай! Туслаарай!" гэж хаширгахыг сонссон байна.
Нэг нөхөр нь болгомжтой доош харав. Тэнд, ангалын ёроолд Евгений туслаарай хэмээн гараараа даллан зогсож байв. Тэрээр алга болсон өдрөө өмсөж байсан хувцастайгаа байлаа.
Евгенийг тэр дор нь татлага олсоор дээш татан гаргажээ. Тэрээр хэдий цаг хугацаа өнгөрсөн талаар төсөөлөлгүй байгаа нь тодорхой болсон байна. Ангал руу унасанаа тэр санаж байв. Тэгээд ухаан санаа балартжээ. Ухаан орохдоо тэр ямар ч бэртэл гэмтэлгүй ангалын ёроолд байсан аж. Өөрөө өндийн хөл дээрээ босож чадсан гэнэ. Найз нөхөд нь дээр байхыг хараад тусламж эрэн хашгиржээ. Тэгэхдээ найз нөхөд нь түүнийг унахаас өмнө өмсөж байсан хувцаснаасаа өөр хувцастай байсныг хараад их гайхсан байна.
Евгений ой санамжаа алдсан мэт байв. Энэ бүх хугацаанд хаана байснаа хэлж чадахгүй байв. Ямар нэг хүмүүс түүнийг хулгайлаад сэтгэцэд нөлөөлөх бодисоор тарьж байж хэмээн таамаглав. Гэвч эмнэлийн үзлэгээр биенээс нь мансууруулах бодисийн зүйл огт илэрсэнгүй.
Хожим нь зарим нэг зүйл тодорхой болов. Унасныхаа дараа муухан хэвтэж байхад дэлхийд хосгүй нэгэн хотын тухай гайхалтай зүүд зүүдэлснээ тэр ярьжээ. Тэр хот өтгөн саглагар цэцэрлэгээр хүрээлэгдсэн гайхалтай уран хийцийн маш гоёмсог байшин барилгатай байсан гэнэ. Аажмаар Евгений ой санамж сэргэж тэр шидэт орныг зүүдэндээ биш сэрүүн байхдаа үзсэн хэмээн нотолдог болсон аж.
Бас нэг төстэй явдал дурдахад АНУ-ын Коннектикут мужийн иргэн Лаура Ф.Кикайдад ер бусийн зүйл тохиолджээ. 1992 оны 4 сарын 6-ны орой тэр найз нар дээрээ оччихоод буцаж явав. Эмэгтэй машинаа барин эл хуль замаар явж байлаа. Харанхуйд машин нь гэнэт нэг саад мөргөжээ. Хүчтэй доргилтод тэр машинаасаа яагаад ч юм суга шидэгсэн байв.хамаг бие нь бэртэж гэмтсэн эмэгтэй замын хажууд ухаан оров.
Гэнэт түүний өмнө 2 тунгалаг дүрс гарч ирэн жаахаан хачирхалтай хувцасласан хоёр хүн болж хувирав. Нэг нь "Түүнийг байранд нь буцааж тавих хэрэгтэй..." гэж хэлэхийг эмэгтэй тод сонссон байна. Дараа нь Лаура ямар нэг юм руу цөмрөн унах шиг болсон бөгөөд ухаан орохдоо өөрийн машин дотроо байв. Ерөөсөө осол болоогүй мэт бие нь хөх няц болоогүй байхыг мэдээд эмэгтэй ихэд гайхсан байна. Машин хүчтэй мөргөсний эмэгэй санаад урдах замаа шалгахад бүх зүйл хэвийн ганцхан хугарсан мод хэвтэж байв. Лаура машинаа асаан ямар ч асуудалгүй гэртээ харив. Дараа түүнийг эрдэмтэд судалгаагаар үнэн ярьж буйг тогтоосон байна.
Ингэхэд энэ хүмүүст юу тохиолдсон бэ гэдэг нь оньсого хэвээр үлдэж байна.
Ертөнцийн 177 нууц, гайхамшиг номноос
Бичлэг
